COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Төрийн банк “Толгойт“-д тооцооны касс шинээр нээлээ

2018 оны 3 сарын 12

Arslan.mn

Үндэсний тэргүүлэгч банк Төрийн банк нь хүн ам олонтой Сонгинохайрхан дүүргийн 20-р хороонд байрлах “Сэлэнгэ” захын хажууд “Толгойт” Тооцооны кассаа шинээр нээж, харилцагчдадаа улам ойртлоо.
Нээлтийн үеэр “Толгойт” тооцооны кассын нээлтэнд хүрэлцэн ирсэн шатар сонирхогчидтой Төрийн банкны элч тамирчин, Сурагчдын дэлхийн аварга Д.Мөнхзул зэрэг тоглолт хийж, өөрийн тоглолтуудын хамгийн сонирхолтой өргийг танилцуулсан юм.

Мөн тус хорооны өрхийн эмнэлгийн эмч нар Тооцооны төвийн нээлтэнд хүрэлцэн ирсэн харилцагчдад  эмнэлгийн анхан шатны үзлэг хийн, зөвлөгөө өгч байсан бөгөөд тус тооцооны кассаар үйлчлүүлсэн эхний 20 харилцагчдадаа Төрийн банкны гарын бэлэг гардууллаа.

Төрийн банк нь бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанар, хүртээмжийг дээшлүүлэх, таатай нөхцөлийг бий болгох зорилгоор харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн, олон улсын жишигт хүрэхүйц, орчин үеийн техник технологид суурилсан хадгаламж, зээл, цахим банкны бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлж ажилладаг юм.  Харилцагч Та Төрийн банкны Толгойт дахь шинэ тооцооны кассаар дамжуулан банкны бүхий л төрлийн цогц үйлчилгээг тав тухтай орчинд, түргэн шуурхай авах боломжтой. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54788
0 эможи
keyboard_arrow_up