COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Арилжааны банкуудад өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх есөн сарын хугацаа өглөө

2018 оны 2 сарын 22

Arslan.mn

Монголбанкнаас өнөөдөр арилжааны банкуудад хийгдсэн Активын чанарын үнэлгээний талаар хэвлэлийн бага хурал хийлээ.

Банкны активын чанарын үнэлгээг Бүгд Найрамдах Чех Улсад бүртгэлтэй, PricewaterhouseCoopers Česká republika s.r.o. компани амжилттай хийж дуусгасан байна. Үнэлгээг танилцуулж  өнөөдөр Монголбанкнаас мэдээлэл хийлээ. 

Активын чанарын үнэлгээ Олон Улсын банк санхүүгийн байгууллагад мөрдөгддөг аргачлал, зарчимд тулгуурлан Монгол Улсын хууль тогтоомж, Монголбанкнаас баталсан холбогдох дүрэм, журам, зааварт нийцүүлж, батлагдсан ажлын даалгаварын дагуу хийгдсэн  болно. Үнэлгээгээр арилжааны банкуудын зээлийн эрсдэлийн удирдлагын тогтолцоонд үнэлэлт өгч, дүн шинжилгээ хийсний зэрэгцээ уул уурхайн лицензийн үнэлгээний аргачлалыг тодорхойлсон нь бусад улс орнуудад хийгддэг активын чанарын үнэлгээнээс онцгой ач холбогдолтой болсоныг дурьдах нь зүйтэй гэж үзэж байна.

Активын чанарын үнэлгээнд банкуудын зээл, авлага, зээлтэй адилтган тооцох бусад актив болох  баталгаа, батлан даалт, аккредитив, түүнтэй адилтгах тэнцлийн гадуурх актив, гуравдугаар түвшний актив хамрагдаж,  зөвлөх компани дараах үе шатаар үнэлгээг гүйцэтгэсэн байна.Үүнд:

  1. Бодлого журам, тайлан бүртгэлийн үнэлгээ;
  2. Зээлийн эрсдэлийн удирдлагын тогтолцооны үнэлгээ;
  3. Зээлийн мэдээлэл болон мэдээллийн баталгаажуулалт;
  4. Түүвэрлэлт;
  5. Зээлийн үнэлгээ;
  6. Барьцаа болон үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ;
  7. Түүвэрлэлтийн үр дүнгийн тархаалт;
  8. Бүлгийн үнэлгээний шинжилгээ;
  9. Гуравдугаар түвшний активын үнэлгээ;
  10. Өөрийн хөрөнгийн үзүүлэлтийн тохиргоо.

Үнэлгээний ажил тухайн үе шатны ажил бүрэн хийгдэж дууссаны дараа дараагийн үе шатны ажлыг эхлүүлэх зарчмаар хийгдсэн байна.

Активын чанарын үнэлгээгээр зээлийн багцыг байгууллагын, жижиг, дунд үйлдвэрлэлийн, ипотекийн болон жижиглэнгийн зэрэг ангиллын дагуу үнэлж, банкны системийн хэмжээнд нийт байгууллагын зээлийн 91 хувийг түүвэрт хамруулан нэг бүрчлэн шалгасан нь харьцангуй өндөр хувьд тооцогдож байна.

Активын чанарын үнэлгээний үр дүнд банкны системийн хэмжээнд өөрийн хөрөнгийн хүрэлцээний шаардлага 2017 оны жилийн эцсийн ДНБ-д харьцуулахад 1.9 хувьтай тэнцэхүйц хэмжээтэй гарсан нь Монголбанкнаас төсөөлж, урьдчилан таамаглаж байсан хэмжээтэй дүйцэж байгаа болно.

Монголбанкнаас цаашид өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх 9 сарын хугацаатай үүрэг даалгавар банкуудад өгөгдөж,  арилжааны банкууд тухайн шаардлагыг 2018 оны 12 дугаар сард багтаан бүрэн хангасан байх шаардлагатай болно.

Активын чанарын үнэлгээний үр дүнгийн тохируулгын дараах байдлаар 2017 оны жилийн эцсийн банкны салбарын өөрийн хөрөнгийн хүрэлцээний үзүүлэлт 13.7 хувь, төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа 45 хувьтай байна.

Монгол Улсын Их Хурлаас санхүүгийн салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх бодлого, банкны салбарын эрх зүйн шинэтгэлийн хүрээнд Төв банк /Монголбанк/-ны тухай, Банкны тухай болон Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд  нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн баталж, Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхээр хүлээж аваад байна. Хуулийн төслүүд батлагдснаар банкинд тавих хяналт шалгалтын арга хэлбэр, шаардлага Олон Улсын стандартад нийцэж,  хадгаламжийн даатгалын тогтолцоо  бэхжин, банкны салбарын тогтвортой байдал хангагдах ач холбогдолтой юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54184
0 эможи
keyboard_arrow_up