COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Банкнуудын зээлийн үлдэгдэл 2017 онд 9.6 хувиар өсжээ

2018 оны 2 сарын 14

Банкнуудын нийт зээлийн үлдэгдэл 2017 онд 13.6 их наяд төгрөгт хүрч, 9.6 хувиар өссөн байна. Өмнөх жилтэй харьцуулахад зээлийн өсөлтийн хурдац нэмэгджээ.

Arslan.mn

Нийт зээлийн үлдэгдлийн 8.5 хувийг чанаргүй зээл бүрдүүлж байгаа нь 2011 оноос хойших дээд түвшин болж байна. Чанаргүй зээлийн харьцаа мөн өмнөх жилийн түвшнийг хадгалсан үзүүлэлт болжээ. Энэ дундаас чанаргүй зээлийн хамгийн их хэсгийг буюу 45.8 хувийг усан хангамж, бохир ус, хог хаягдлын менежмент болон цэвэрлэх үйл ажиллагааны салбарт олгосон зээл бүрдүүлж байна. Уул уурхай олборлолтын салбарын чанаргүй зээл 2017 онд нийт чанаргүй зээлийн 23.5 хувийг бүрдүүлжээ. Нийт зээлийн үлдэгдлийн 50.4 хувийг хувийн хэвшилд, 48.9 хувийг иргэдэд олгосон зээл эзэлж байгаа аж. Иргэдийн зээлийн үлдэгдлийн 46.7 хувийг орон сууцны ипотекийн зээл бүрдүүлж байгаа бол цалин, тэтгэврийн зээл 31 хувийг, хадгаламж барьцаалсан зээл 4.9 хувийг эзэлж байна.

Эх сурвалж: bloombergtv.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53846
0 эможи
keyboard_arrow_up