COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

“Стандарт“ банкнаас зээлсэн мөнгө “Эрдэнэт“-ийн гадаад дахь дансаар орсон

2018 оны 2 сарын 12

Холбоотой Зураг'

Эрдэнэт' үйлдвэрийн 51 хувьтай холбоотой асуудлаар УИХ дахь Авлигын эсрэг парламентын бүлэг мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Х.Нямбаатар, Ж.Энхбаяр, Л.Оюун-Эрдэнэ нар оролцов. Тэд “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувьтай холбоотой асуудлаар мэдээлэл авахыг хүсч байгаагаа илэрхийлэв. Энэ мэдээллээ цаг алдахгүй авах үүднээс Байнгын хороогоор дамжуулж мэдээлэл өгөхийг шаардаж байгаа аж. 

УИХ-ЫН ГИШҮҮН Х.НЯМБААТАР:

-“Жаст” группийн захирал Ш.Батхүүг 'Эрдэнэт'-ийн тамга тэмдэг хуурамчаар гаргаж, баталгаа гаргуулсан гэж ярьдаг. Гэвч хэрэг дээр ажилласан нэр бүхий хүмүүс хэвлэлээр ярихдаа 'Стандарт' банкнаас зээлсэн мөнгө “Эрдэнэт”-ийн гадаад дахь харилцах дансаар орж, гарсан гэдэг. Энэ бол яавч хэн нэгний өмнөөс хуурамчаар баталгаа гаргасан байх боломжгүй гэж харагдаж байгаа юм. 

УИХ-ЫН ГИШҮҮН Т.АЮУРСАЙХАН:

-“Эрдэнэт”-ийн 51 хувьтай холбоотой анхаарал хандуулах ёстой олон асуудал байна. Энэ асуудал 2013 оноос хэвлэлээр гарч эхэлсэн. Яг үнэндээ УИХ-ын гишүүд ч хүртэл мэдээлэл, ойлголтгүй явж байгаа. Энэ зээлийг олгоход хэн баталгаа гаргасан, Монгол Улсын хууль тогтоомжид нийцсэн юм уу, үйлдвэрийн ногдол ашгаас хэдэн төгрөг хүү торгуульд өгч байгаа гэх мэт мэдээллийг зайлшгүй тодруулах шаардлагатай байна. 

УИХ-ЫН ГИШҮҮН Л.ОЮУН-ЭРДЭНЭ:

-Нууц биш мэдээллийг нууц гэж тайлбарладаг, бодит мэдээлэл өгдөггүй байдал даамжирч байна. “Эрдэнэт” үйлдвэр, авлига, албан тушаалын хэрэгтэй холбоотой асуудлаар манай Авлигын эсрэг парламентын бүлэгт хандаж болно. Бид УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хүрээнд Ерөнхий сайдад асуулга тавих юм уу, бэлэн материал өгч болно. Ингэснээр хардлага дагуулсан асуудалд цэг тавина. 2018 оны Засгийн газар хариуцлагын жил болгон зарлаж байгааг дэмжиж байна. Гэхдээ энэ бол үг биш үйлдэл байх ёстой. Авлигатай холбоотой олон асуудал гардаг ч, хэн ч хариуцлага хүлээдэггүй. Тиймээс өнөөдрийн хэвлэлийн хурлыг хийсэн. 

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЭНХБАЯР:

-Энэ бол нам бүлгийн асуудал биш, улс орны эрх ашгийн асуудал. Хэрэв буруутай бол хуулийн өмнө хэн ч байсан хариуцлага хүлээх ёстой. Муу муухайгаа намын нэрээр нуудаг, намын нэр барьдаг зүйтэй бид санал нийлэхгүй. Ардын нам шударга бус зүйлтэй тэмцэж чаддаг байж ард түмнээ манлайлах, ёс суртахууны эрх нээгдэнэ. Хэн ч байсан хуулийн өмнө хариуцлага хүлээх ёстой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
53719
1 эможи
keyboard_arrow_up