COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Зүүн хойд Азийн Эксим банкуудын холбооны ажлын хэсгийн хурлыг ХӨГЖЛИЙН БАНК удирдаж байна

2018 оны 1 сарын 23

Arslan.mn

Их түмэн санаачлага хөтөлбөрийн хүрээнд Зүүн хойд Азийн Эксим банкуудын холбооны НАЙМ дахь удаагийн АЖЛЫН ХЭСГИЙН хурал Корпорэйтэд болж байна.
Хуралд Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяр, Тэргүүн дэд захирал Ч.Энхбат,  БНСУ, БНХАУ-ын Эксим банк, ОХУ-ын Внешэконом банкны удирдлага, төлөөллүүд болон холбогдох албаны хүмүүс оролцож байна.
Их түмэн санаачлага хөтөлбөр болон гишүүн орнуудын Засгийн газартай хамтран ажиллах цар хүрээг өргөжүүлэх зорилгоор Зүүн Хойд Азийн бүс нутагт хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх үүрэг бүхий Зүүн Хойд Азийн Эксим Банкуудын Холбоог БНСУ, БНХАУ-ын Эксим банкууд болон Монгол Улсын Хөгжлийн банк, ОХУ-ын Внешэконом банк хамтран 2012 онд байгуулсан билээ.
Тэгвэл өнөөдөр ийнхүү найм дахь удаагийн ажлын хэсгийн уулзалтыг Монгол улсын Хөгжлийн банк удирдан Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

Arslan.mn
Тус хурлын үеэр Монгол улсын Хөгжлийн банкны Тэргүүн дэд захирал Ч.Энхбат “Зүүн Хойд Азийн Эксим банкуудын холбооны найм дахь  удаагийн Ажлын хэсгийн хурал өнөөдөр эхэлж байна. Энэ удаагийн хурал  Монгол улсад зохион байгуулагдаж,  Хөгжлийн банк удирдаж байгаагаараа ихээхэн онцлогтой. Холбоо нь  2012 онд шинээр байгуулагдаж, холбоонд ОХУ-ын Внешэконом, БНСУ, БНХАУ-ын Эксим банкууд болон Монгол улсын Хөгжлийн банк элсэн орсон. Их түмэн санаачлага хөтөлбөрийн хувьд 1995 онд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр байгуулагдсан Зүүн Хойд Азийн улс орнууд тэр дундаа ОХУ, БНСУ, БНХАУ-ын эдийн засгийн хамтын ажиллагааны суурь болж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах, томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх эх үүсвэр бий болгох зорилготой. Өнөөдрийн Ажлын хэсгийн хуралдааны хувьд ОХУ-ын Зарубино боомтын “Үр тарианы тээврийн терминал” төслийн хөрөнгө оруулалт болон хамтран хэрэгжүүлэх боломжтой төсөл хөтөлбөрүүдийг танилцуулж байгаагаараа онцлог юм. Холбооны  анхны төсөл нь ОХУ-ын Зарубино боомтын “Үр тарианы тээврийн тремнинал”-ын  төсөл.  Манай Хөгжлийн банкны зүгээс  хэт том төсөл санхүүжилт босгоход хүндрэл бэрхшээлтэй байдаг учир төсөл хөтөлбөрүүдээ цомхон болгож орон нутаг, бүс нутгийн хэмжээнд шаардлагатай нэн  хэрэгцээтэй төслийг санал болгож байна” гэлээ.  

Arslan.mn
Найм дахь удаагийн Ажлын хэсгийн хурлаар Зарубино боомтын “Үр тарианы тээврийн терминал”-ын төслийн хоёр дугаар шатны хөрөнгө оруулалт болон олон төсөл хөтөлбөрүүдийг зэрэг хэрэгжүүлэх, хамтын ажиллагаагаа ахиулах бусад боломжит төсөл хөтөлбөрүүдийн талаар хэлэлцэх аж. Монгол улсын Хөгжлийн банкны зүгээс Чойбалсан хотын нисэх буудлыг өргөтгөх төслийг танилцуулахаар болсон байна.

Arslan.mn
Их Түмэн Санаачлага хөтөлбөрийн зүгээс гишүүн орнуудын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлон Тээврийн хороо, Эрчим хүчний хороо, Аялал жуулчлалын хороо, Байгаль орчны хороо, Худалдааг хөнгөвчлөх хороо гэсэн салбар хороодтойгоор үйл ажиллагаа эрхэлж байна.  Холбооны зүгээс өнгөрсөн хугацаанд Зарубино боомтын “Үр тарианы тээврийн терминал”-ын төслийн 1 дүгээр шатны 3 сая үр тариа ачих, буулгах хүчин чадалтай терминалыг барих санхүүжилтийг шийдвэрлэжээ.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52761
0 эможи
Хөгжлийн банк

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up