COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.БАТБАЯР оны ОНЦЛОХ хүнээр шалгарлаа

2018 оны 1 сарын 02

ЧИНГИС БОНДЫН санхүүжилтээр олгосон зээлд яам,  ХӨГЖЛИЙН БАНКНЫ хамтарсан ажлын хэсэг ШАЛГАЛТ хийж эхэллээ Arslan.mn

Монгол Ардын Намын дэргэдэх Нийгмийн ардчилал, Монголын залуучуудын холбооноос зохион байгуулдаг “Алтан сарнай” наадмын 17 дахь удаагийн шагнал гардуулах ёслол 2017 оны 12 сарын 31-нд болж өнгөрлөө.

Энэхүү наадмын 2017 оны "ЭДИЙН ЗАСАГ, БИЗНЕСИЙН САЛБАРЫН ОНЫ ОНЦЛОХ ХҮН"-ээр Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаярыг шалгаруулжээ.

2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Хөгжлийн банкны өр авлагын асуудлыг шийдвэрлэх, өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэхтэй холбоотой Их хурлын тогтоолын төсөл баталснаар гадаад харилцаагаа өргөжүүлэн тэлж олон улсын санхүүгийн зах зээл дээрээс хямд эх үүсвэр татан төвлөрүүлэх хийгээд Хөгжлийн банкнаас санхүүжилт олгож буй зээлийн чанарыг дээшлүүлэх боломж бүрдүүлсэн байна.

Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ 2017 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр баталж хууль, эрх зүйн орчныг шинэчилснээр банкны Засаглал болон ил тод байдлыг сайжруулж, бие даасан хараат бус байдлыг хангаж, Монгол Улсын эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжих төсөл хөтөлбөрийг санхүүжүүлж, олон тулгуурт эдийн засгийг бий болгох боломж бүрдлээ.

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяр оны онцлох хүнээр шалгарлаа

Монгол Улсын Хөгжлийн банк 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр нийт зээлийн багцын 26.7 хувь нь хэвийн ангилалтай байсан бол 2017 оны 12 дугаар сард тус үзүүлэлт 70.1 хувьд хүрч сайжирсан байна. Түүнчлэн, анхаарал хандуулах зээлийн багцыг 59.3 хувиас 18.5 хувь хүртэл бууруулж, энэ онд зээлийн хүү, үндсэн төлбөрт нийт 1 их наяд орчим төгрөгийг эргэн төлүүлсэн байна.

МУХБ-ны хувьд жилийн хугацаанд банкны санхүүгийн байдлыг тогтворжуулах гол  арга хэмжээнүүдийг  авч гадаад талд хуримтлагдсан өр төлбөрийг дахин санхүүжүүлэх хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулж, энэ оны нэгдүгээр улиралд багтаан олон улсын зах зээлээс татсан 580 сая ам.долларын хөрөнгийн эх үүсвэрийг дахин санхүүжүүлэх арга хэмжээг Засгийн газартай хамтран хэрэгжүүлсэн. Олон улсын хөрөнгийн болон санхүүгийн зах зээлээс татан төвлөрүүлсэн эх үүсвэрүүдийн эргэн төлөлтийг цаг тухайд нь гүйцэтгэж нийт 750 орчим сая ам.долларыг төлж олон улсын зах зээл дээр найдвартай байдлыг ханган ажиллаж улсын гадаад нэр хүндийг өсгөжээ. Үүнийг дагаад Монгол Улсаас гадны зах зээлд гаргаж буй санхүүгийн хэрэгслүүдийн үнэ цэнэ сайжирч, хөрөнгө оруулалт татах боломж бүрдсэн. Гаднаас шинэ эх үүсвэр болох 106.5 сая ам.долларыг татан төвлөрүүлж, Беларусийн Хөгжлийн  банкнаас 300 сая ам долларын зээлийн шугам нээгээд байна. Дээрх эх үүсвэрүүдийг Монгол Улсын Хөгжлийн банкны шинэчилсэн хуулийн дагуу Засгийн газрын баталгаа, оролцоогүй бие даан татан төвлөрүүлсэн бөгөөд ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хязгаарлалттай нийцүүлэн олон улсын бусад санхүүгийн байгууллагуудаас эх үүсвэр татах хэлэлцээрүүд мөн амжилттай хийгдэж байна.

2016 оны эцсийн байдлаар 191.7 тэрбум төгрөгийн хуримтлагдсан алдагдалтай байсан тус банкыг шинэ удирдлагын баг авч ажиллуулснаар 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар 42.51 тэрбум төгрөгийн татварын өмнөх ашигтай ажиллуулсан байна.

2017 он Монгол Улсын Хөгжлийн банкны хувьд уналтыг зогсоон тогтворжуулсан, зарчмын хувьд эрс шинэчлэл хийж чадсан нэг жил байлаа.

Эх сурвалж: Монгол улсын хөгжлийн банк 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
51760
1 эможи
keyboard_arrow_up