COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Монгол улсын Хөгжлийн банк ЗЭЭЛ, САНХҮҮЖИЛТИЙН хүсэлтийг ЦАХИМААР авна

2017 оны 12 сарын 06

Монгол Улсын Хөгжлийн банк төсөл, хөтөлбөрийн санхүүжилт, зээлийн хүсэлтийг цахим хэлбэрээр авч эхлээд байгаа нь Монголын санхүүгийн зах зээлд нэгэн шинэ эхлэхийг бий болгож байна.

Хөгжлийн банк нь олон улсын нэр хүндтэй санхүүгийн байгууллагуудын туршлагыг нэвтрүүлэх, зээл хүсэгч бизнес  эрхлэгч,харилцагчдад хүнд суртал учруулахгүй түргэн шуурхай үйлчлэх зорилгоор зээл санхүүжилтийн хүсэлтийг цахим хэлбэрт шилжүүлсэн тухай  мэдээлэл өглөө.

Энэ үеэр Монгол улсын Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Ч.Энхбат, тус банкны Эрсдэл үнэлгээ удирдлагын газрын дарга Г.Дөлгөөн, Төслийн санхүүжилт, зээлийн тайлагналын хэлтсийн захирал Л.Мягмаржав нар байлцлаа.

Монгол улсын Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Ч.Энхбат:

Монголд АНХ УДАА Хөгжлийн банк Авлигатай тэмцэх ажлын менежментийн тогтолцооны СТАНДАРТЫГ нэвтрүүллээ Arslan.mnМанай Хөгжлийн  банкнаас зээл хүссэн аж ахуйн нэгжүүдийн  хүсэлтийг онлайн хэлбэрт шилжүүлсэн.  Ингэснээр харилцагчийн цагийг хэмнэх, илүү нээлттэй, хариуцлагатай болох чухал алхам болсон. Энэ системийг нэвтрүүлснээр аж ахуйн нэгжүүд хүсэлтээ хаанаас ч явуулах боломжтой. Түүнчлэн төслийн явц ямар шатанд явж байна гэдгийг өөрсдөө ороод харах бүрэн боломжтой болж байгаагаар илүү онцлогтой. Мөн нөгөө талаас хүнд суртлыг багасгах том алхам болох учир энэхүү системийг нэвтрүүлж байгаа юм. Манай банк зорилго, чиглэлийн хувьд нэг талаас үйл ажиллагааг нээлттэй ил тод байлгах, хэрэглэгч талдаа илүү боломжийг олгох, харилцагчдийнхаа цагийг хэмнэсэн шийдлийг бий болгох болон үйл ажиллагаагаа  хөнгөвчилөх гэдэг талаас илүү анхаарч байгаа. 

Монгол улсын Хөгжлийн банкны Төслийн санхүүжилт, зээлийн тайлагналын хэлтсийн захирал Л.Мягмаржав:

Системийн гол давуу тал нь зээл санхүүжилт хүссэн аж ахуй нэгж байгууллага систем бүртгүүлж бүртгэлтэй болно. Санхүүжилт хүссэн аж ахуй нэгжийн тухай манайхаас судлаад  харилцагчтай эргэж холбож үүсгэж, нэмэлт материал авахыг цахимаар хийх боломжтой болсон. Энэ системийг ашиглалтанд оруулснаар хөгжлийн банкинд заавал биечлэн ирж, эсхүл ямар нэгэн ажилтныг таньдаг байж санхүүжилт  хүсэх шаардлагаггүй. Монгол улсын хөгжил эдийн засгийн  өсөлтөд шаардлагатай байгаа төслийн санхүүжилтийг хүсэх бүрэн боломжтой болсон. Нөгөө талаар санхүүжилтийг авах хүсэлтийг хэзээ илгээсэн, хэрхэн судлаж  шийдвэрлэж байгаа байдал нь бүртгэгдэж байна гэсэн үг. Харилцагчийн зүгээс миний төсөл аль шатанд явж байна гэснийг шууд хянах боломжтой.

Хөгжлийн банкны санхүүжилтийн хувьд бусад арилжааны банкны  санхүүжилтээс өөр онцлогтой. Санхүүжилтэнд тавих хуулийн шаардлагатай. Хуулийн шаардлагыг системээр дамжуулан тавьж байгаа.

Үүнд:

- Тогтвортой хөгжлийн  үзэл баримтлал, дунд хугацааны хөгжлийн хөтөлбөр бодлогод нийцсэн байх
- Эдийн засаг болоод нийгэмд үзүүлэх үр ашиг нь тооцолгдсон байх
- Техник эдийн засгийн үндэслэлүүд нь хийгдсэн байх
- Хөгжлийн банкны хуулийн 8 дугаар зүйлд заасан Хөгжлийн банкнаас санхүүжилсэн нийт төсөл хөтөлбөрийн 60 дээш хувь  экспортыг дэмжсэн байх ёстой. Тиймээс экспортыг дэмжсэн төсөл хөтөлбөр байх
- Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжилт авах шаардлагатай аж ахуйн нэгж,байгууллагууд зээл, санхүүжилтийн хүсэлтийг Монгол улсын Хөгжлийн банкны  цахимаар дамжуулан хаанаас ч, хэдийд ч илгээх боломж бүрдэж байна.

Уг системийг нэвтрүүлснээр ХӨГЖЛИЙН БАНКНААС зээл авах гэж буй харилцагчдийн зээлийн хүсэлт болон зээлийн материал хүлээн авах үйл ажиллагаа бүхэлдээ хүний оролцоогүй болох юм.

Тухайлбал, зээлийн хүсэлтийг илгээх болон материал бүрдлийн  бүртгэлийг хөтлөх ,харилцагч зээлийн судалгаа шинжэлгээний явц хэр шатандаа явж байгаа талаарх мэдээлэлтэй цахимаар танилцаж, судалгаа шинжэлгээний явцыг хянах, түргэтгэх боломжийг бий болгож, цахим мэдээллийн сан бүрдэх давуу талтай.

Энийгээр тайлбарлавал зээлийн хүсэлт илгээх,зээл олгохтой холбоотой бүх асуудлыг систем бүртгэж шийднэ. Ингэснээр авилга, ашиг сонирхолын зөрчилтэй холбоотой хардлага сэрдлэг арилж, иргэд, аж ахуйн нэгжийн Монгол Улсын Хөгжлийн банкинд итгэх итгэл улам бүр нэмэгдэх юм. Цаашилбал байгууллагад олон жилээр хадгалагдах баримт бичгийн бүртгэл ч цэгцтэй болох аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
50762
2 эможи
keyboard_arrow_up