COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

МБХ: Банкнуудын зээлийн хүүнд дээд хязгаар тогтоох нь бизнесийн орчныг эрс муутгана

2017 оны 11 сарын 14

УИХ-д өргөн бариад байгаа Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдвал хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг эрс муутгана гэж Монголын банкны холбоо мэдэгдлээ. Мөн энэ нь “Санхүүгийн салбарт гажуудал үүсгэж, тогтворгүй болгоно” гэж мэдэгдэлдээ.

Arslan.mn

 Учир нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд банкны зээлийн хүүнд хуулиар болон Төв банкны шийдвэрээр дээд хязгаар тогтоох заалт оржээ. Зээлийн хүүг захиргааны аргаар хязгаарлах энэ мэт оролдлогууд нь анхны зорилгодоо хүрч байгаагүй, харин эсрэгээрээ зээлийн эрсдэл нэмэгдэх, хүү өсөх, хүртээмж муудах, далд эдийн засгийг дэмжих сөрөг үр дагаварт хүргэж байсан нь 80 орчим орны туршлагаар нотлогдсон гэж Монголын банкны холбоо мэдэгдлээ. Харин хууль санаачлагчийн мэдээлснээр дэлхийн 74 улсад Төв банк нь зээлийн хүүгийн хязгаарлалтыг тогтоож байгаа юм. Мөн төлбөрийн чадвар муутай зарим банк санхүүгийн байгууллага өндөр хүү амласнаар банкнууд хүүгээр өрсөлдөж байна. Энэ нь эргээд бизнесүүдэд дарамт болж байгаа учраас хүүгийн дээд хязгаар тогтоох зохицуулалт хэрэгтэй гэж УИХ-ын гишүүн Г.Занданшатар мэдэгдсэн юм. Түүнчлэн банкнуудад сөргөөр нөлөөлөх эрсдэл бага гэж үзэж байна. Олон Улсын Валютын Сангийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд дотоодын арилжааны банкнуудад активын чанарын үнэлгээ хийж байгаа аж. Энэхүү үнэлгээний дүн ирэх 12 дугаар сарын дундуур гарах талаар Олон Улсын Валютын Сангаас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49569
0 эможи
keyboard_arrow_up