COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Төрийн банкны удирдлагууд ШИЛДЭГ ТАМИРЧНАА хүлээн авч уулзлаа

2017 оны 11 сарын 07

Arslan.mn

Улаанбаатар хотноо болсон  "Ази тивийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн “3х3" тэмцээнд аваргалсан Монголын багийн тоглогч,  тус тэмцээний үнэ цэнэтэй тоглогчоор шалгарсан Э.Дөлгөөнийг Төрийн банкны удирдлагууд хүлээн авч баяр хүргэлээ.

Энэ үеэр Төрийн банкны Ерөнхий захирал Д.Баярсайхан “Манай банкны тамирчин Э.Дөлгөөн маань Ази тивийн аваргад гайхалтай амжилт үзүүлж, улс орныхоо нэрийг өндөрт өргөсөнд маш их баяртай байна. Миний хувьд Ази тивийн аваргыг шимтэн үзсэн. Цаашид энэ төрлөөрөө улам илүү амжилт гарган олимпийн наадамд түрүүлэхийг хүсэн ерөөе” гэв.

Монгол Улсын хэмжээнд 500 гаруй салбар нэгжтэй Төрийн банкны сагсан бөмбөгийн шигшээ багт тамирчин Э.Дөлгөөнөөс гадна сагсан бөмбөгийн олон улсын хэмжээний мастер Т.Санчир мөн ажилладаг.

Төрийн банк нь 2016, 2017 онд болсон банк хоорондын сагсан бөмбөг болон хөлбөмбөгийн тэмцээнд хоёр удаа түрүүлсэн бөгөөд спортыг дэмжигч шилдэг хамт олон юм.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
2
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49236
3 эможи
keyboard_arrow_up