COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

13 компанийн 441.829 ширхэг хувьцаа арилжжээ

2017 оны 10 сарын 28

ХӨРӨНГИЙН БИРЖ зурган илэрцүүд

2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр I, II, III ангиллын 13 хувьцаат компанийн 441,829 ширхэг хувьцаа арилжигдсанаас 6 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 5 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.. Үүнээс “Жуулчин дюти фрий" ХК-ийн /SUL/ хувьцааны ханш хамгийн өндөр буюу 11.50 хувиар өссөн бол "Жуулчин говь” ХК-ийн /JGV/ ханш хамгийн өндөр буюу 15.00 хувиар уналаа.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,320 ширхэг үнэт цаас 130,323,600 төгрөгөөр арилжаалагдсан бол багцын арилжаагаар 1,320 ширхэг үнэт цаас 339,800,000 төгрөгөөр арилжаалагдлаа.

Энэ өдөр "MSE ALL" индекс 1,143.7 нэгж болж 0.6 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,228,578,597,699 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.      
                              
                                                                          МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48718
0 эможи
keyboard_arrow_up