COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Монголбанк ипотекийн зээлийн санхүүжилтийг олгож байна

2017 оны 9 сарын 26

 “Банкууд найман хувийн ипотекийн зээл олгохгүй байна” гэдэг яриа сүүлийн үед иргэдийн дунд ихээр гарах болжээ. Тэгвэл энэ талаар Монголбанкны Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийн мэргэжилтэн Л.Энхдэлгэрээс тодруулахад

“Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалаар өнгөрсөн оны аравдугаар сард ипотекийн орон сууцын санхүүжилтийн журмыг шинэчлэн баталсан. Үүгээр ипотекийн зээлийг эргэн төлөлттэй нь уялдуулж cap бүр тодорхой хэмжээний санхүүжилттэйгээр гаргаж байгаа. Арилжааны банкууд ч энэ санхүүжилтийн дүнд багтаагаад тодорхой хэмжээгээр ипотекийн зээлээ олгоод явж байна.

Монголбанкнаас ингэж санхүүжүүлж байснаа 2017 оны тавдугаар сараас эхлээд Олон улсын валютын сангийн хөтөлбөрийн дагуу ипотекийн зээлийг Монголбанк болон Засгийн газар хамтран санхүүжүүлж эхэлсэн. Энэ хөтөлбөрийн хүрээнд зээлийн эх үүсвэр Засгийн газрын төсвөөс болон Монголбанкинд эргэн төлөгдөж байгаа зээлийн дүнгээр олгогдоод явж байгаа юм. Өнгөрсөн сард Засгийн газар, Монголбанк хамтраад 24.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг ипотекийн зээлд зориулан гаргасан” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47417
0 эможи
keyboard_arrow_up