COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Хөгжлийн банк экспортыг дэмжих, импортыг орлох чиглэлээр АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ

2017 оны 9 сарын 18

Arslan.mn

Монгол Улсын Хөгжлийн банк болон Дэлхийн банкны Экспортыг дэмжих төслийг хэрэгжүүлэх нэгж хооронд хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичигт Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяр болон Экспортыг дэмжих төслийг хэрэгжүүлэх нэгжийн дарга Д.Батмөнх нар өнөөдөр гарын үсэг зурлаа.

Arslan.mn

Энэ үеэр  Хөгжлийн банкны  гүйцэтгэх захирал Б.Батбаяр “Хуулиараа Монгол улсын Хөгжлийн банк экспортыг дэмжих, импортыг орлох, ажлын байрыг бий болгох гэсэн гурван чиглэлээр үйл ажиллагаа явуулах ёстой. Өнгөрсөн хугацаанд экспортыг дэмжих, импортыг орлох чиглэл рүү нэлээд хөрөнгө оруулалт хийсэн. Ялангуяа төмөр зам, автозам барих, эрчим хүчний чиглэл гэх мэт. Харин дунд хугацаанд хуулиар тавигдсан шаардлага болох 60-аас доошгүй хувь нь экспортыг дэмжих, импортыг орлох тогтолцоо явагдах ёстой. Энэ чиглэлээр экспортыг дэмжихэд уул уурхайгаас гадна, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэлийн чиглэлээр нэлээд олон төслийг дэмжиж зээл олгосон байгаа. Цаашид энэ чиглэлээр судалгаа хийгдэж байгаа нэлээд олон төсөл бий” хэмээлээ.

Arslan.mn
Экспортыг дэмжих төслийг хэрэгжүүлэх нэгжийн дарга Д.Батмөнх “Экспортын даатгалыг бий болгохыг Хөдөө аж ахуйн давхар даатгал ХХК хийнэ. Манай төслийн хүрээнд эхний 18 сарын хугацаанд экспортын даатгалын бүтээгдэхүүнийг бий болгоод тэдний харьяанд даатгалын охин компани байгуулна. Мөн жижиг, дунд аж ахуйн нэгжүүд даатгалд хамрагдаад эрсдэлд орсон тохиолдолд тэдний санхүүжилтын эх үүсвэр болох 9 сая ам.долларыг төсөлд тусгасан байгаа.” хэмээв

Arslan.mn
Санамж бичгийн хүрээнд талууд:
•    Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, аж ахуйн нэгжүүдийг экспортын шинэ зах зээлд нэвтрэх
•     Экспортын бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хөгжүүлэх
•     Шинээр экспортлогч болоход дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллах
•     Экспортын зах зээлийг өргөжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой байна.

Arslan.mn
Дашрамд дурдахад, Монгол улсын Засгийн газар, Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй Экспортыг дэмжих төслийн хүрээнд жижиг, дунд аж ахуйн нэгжүүдэд гадаад худалдааны мэдлэг олгох, тодорхой шалгуур үзүүлэлтийг хангасан уул уурхайн бус салбарын аж ахуйн нэгжүүдэд 100.000 хүртэл ам.долларын буцалтгүй дэмжлэг олгох, экспортын даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжүүлэх ажлуудыг хийж байгаа аж.
Энэ үеэр Экспортыг дэмжих төслийн Бизнес хөгжлийн шинжээч Б.Хаш-Эрдэнээс цөөн асуултад хариулт авлаа.

Arslan.mn
-Өнөөдрийн санамж бичгийн ач холбогдол юу вэ?

-Хөгжлийн банк манай байгууллага хоёрын үйл ажиллагааны зорилго, чиглэл хоорондоо нийцэж,  аж ахуй нэгжийн дэмжлэг, туслалцааг хамтран хэрэгжүүлэх, өрсөлдөх чадваруудыг сайжруулахад тодорхой дэмжлэг үзүүлэх зорилгоор санамж бичиг байгуулж байна.

-Төслийн  хүрээнд аж ахуй нэгжүүдэд ямар ямар тусламж дэмжлэг үзүүлэх вэ?

-Энэ удаагийн төсөл нь Дэлхийн банкны санхүүжилтээр , Сангийн яамны дэмжлэгтэй хэрэгжиж байгаа төсөл юм. Төслийг 4.5 жилийн хугацаатай хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд гурван чиглэлээр ажиллана. Нэгдүгээрт, санхүүгийн зах зээл дээр экспортын даатгалын шимтгэлийн бүтээгдэхүүнийг бий болгох, хоёрдугаарт, гадаад худалдааны сургалт судалгаа явуулах, гуравдугаарт, санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэсэн чиглэлүүдээр хамтран ажиллана.  Мөн өөрсдийнхөө гадаад худалдааны чиглэлээр мэдлэгээ сорих, ур чадвараа сайжруулах зорилготой иргэд, аж ахуйн нэгжүүд манайд хандаж болно.

-Төсөлд оролцох, санхүүгийн тусламж авах аж ахуйн нэгжүүдэд ямар шалгуур тавьж байгаа вэ?  

Уул уурхайн салбарт ажиллаж буй бүх төрлийн аж ахуй нэгжүүд манай төсөлд хамрагдах бүрэн боломжтой. Бидний зүгээс заавал бүтээгдэхүүнээ экспортлоод эхэлсэн байх ёстой гэдэг шалгуур тавихгүй байгаа. Жилийн дараа, хоёр жилийн дараа экспортод гаргах зорилготой ажиллаж байж болох учраас  бүх аж ахуйн нэгжүүд манай төсөлд хамрагдах боломжтой.

Харин санхүүгийн дэмжлэг авах гэж байгаа бол зарим төрлийн шалгуур бий. Гол шалгуур нь 2015, 2016 оны буюу сүүлийн хоёр жилийн борлуулалтын орлого 5000 ам.доллараас 3 сая ам.доллар байгаа тохиолдолд манай төслөөс санхүүгийн дэмжлэг хүсч болно. Мөн жилийн 25 саяас 7.5 тэрбум төгрөгийн орлоготой бүх төрлийн аж ахуй нэгжүүд санхүүгийн дэмжлэг авч болно гэсэн үг.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47149
0 эможи
keyboard_arrow_up