COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

МХБ-д бүртгэлтэй 26 хувьцаат компани ногдол ашиг тараахаар шийдвэрлээд байна

2017 оны 9 сарын 13

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй 219 хувьцаат компаниас 26 нь энэ онд үйл ажиллагааны цэвэр ашгаасаа хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг олгохоор шийдвэрлэсэн.

ARSLAN.mn

Дүнг нэгтгэж харвал, 69.5 гаруй тэрбум төгрөгийн ногдол ашиг олгох бөгөөд энэ нь өмнөх оны үзүүлэлтээс 4.4 дахин өссөн үзүүлэлт юм.

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй 11 хувьцаат компани ногдол ашгаа аль хэдийн тараасан буюу ойролцоогоор 59.5 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдийнхээ дансанд байршуулжээ.

Харин 15 ХК 10 орчим тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар хүлээгдэж байгаа юм. Нэгж хувьцаандаа "Зоос гоёл" компани хамгийн өндөр буюу 6000 төгрөгийн ногдол ашиг олгох бол "Жуулчин Дюти Фрий" компани 5000 төгрөгийн, "Гутал" компани 3175 төгрөгийн ногдол ашгаар удаалж байна. Харин "Таван толгой" компани 45.92 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгосон нь нийт ногдол ашгийн 65.7 хувийг бүрдүүлж байгаа юм. Мөн "Мик Холдинг" компани 9.77 тэрбум төгрөгийн, "Гутал" компани 5.14 тэрбум төгрөгийн ногдол ашгаар тус тус удаалж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46951
0 эможи
keyboard_arrow_up