COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Монголбанкны “Эрдэнэсийн сан”-г 5000 төгрөгөөр үзэж болно

2017 оны 9 сарын 04

Монголбанкны “Эрдэнэсийн сан” нь эртний хүрэл зэвсгийн үеэс эхлэн дундад зууны түүхэнд холбогдох олон ховор үзмэрүүдтэй. Үүнээс гадна угсаатны зүй, Буддын шашны холбогдолтой Өндөр гэгээн Занабазарын дэг жаягийн шүтээн, Түвдийн бурхан тахилын эд зүйлс, худалдааны мөнгөн тэмдэгт. XVIII-XX зууны түүх, соёлтой холбоотой үзмэрүүд зэрэг монголчуудын хэл соёл, зан заншил, өв уламжлал, ахуй амьдралыг тод харуулсан нэн ховор үзмэрүүдтэй танилцах боломжтой болжээ.

Монголбанкны Эрдэнэсийн сангийн үзмэрийг төлбөртэй болгох тухай Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалын дагуу том хүн 5000 төгрөг, хүүхэд 1000 төгрөгөөр үзүүлж байна гэж Монгол банкнаас мэдээлэв. Та бүхэн үзмэрийн төлбөрөө төлөхдөө өөрт хамгийн ойр орших арилжааны банкин дээр очиж Монголбанкны дансанд төлбөрөө төлсөн баримтаа авчирч хүн бүр бичиг баримттайгаа ирэх ёстой аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46672
0 эможи
keyboard_arrow_up