COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Төв банкинд 11.2 тонн алт тушаажээ

2017 оны 8 сарын 28

Төв банкинд тушаасан алтны хэмжээ наймдугаар сарын 20-ны байдлаар нийт 11.2 тоннд хүрчээ. Монголбанкны мэдээлснээр  өнгөрсөн хугацаанд 80 гаруй аж ахуйн нэгж, 200 орчим иргэн алт тушаажээ.

Дотоодод одоогоор арилжааны найман банк алт худалдан авч байгаа юм. 2015-2017 оны хувьд иргэдийн Монголбанкинд тушаасан алт аж ахуйн нэгжүүдтэй харьцуулахад өндөр үзүүлэлт. Мөн орон нутагт алт худалдан авах талаар судалгаа хийж байгаа аж. Харин алт тушаахдаа ханшийн таамгийг зөв тодорхойлсноор бодит алдагдлыг бууруулах боломжтой гэж Голомт банкны Нөөцийн удирдлагын газар онцолсон.

Үүнээс гадна алт цэвэршүүлэх үйлдвэр барих эсэх талаар судалгаа хийж байгааг Монголбанк мэдэгдлээ. “Монгол алт” аяныг энэ сарын 1-нээс эхлэн гурван сарын хугацаанд хэрэгжүүлж буй юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46400
0 эможи
keyboard_arrow_up