1
Н.БАТ-ЭРДЭНЭ : Зөвшөөрөлгүй газраас САЛЮТ авах нь илүү хүчтэй дэлбэрэлт үүсэх АЮУЛТАЙ
Зочин:
Н.Бат-Эрдэнэ
Байгууллага:
Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газар
Албан тушаал:
Нэгдүгээр хэлтэсийн ахлах мэргэжилтэн цагдаагийн хошууч
Ажиллах арга барил:


2019 оны 12 сарын 30

"ARSLAN PODCAST"-ын энэ удаагийн дугаарт Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэсийн ахлах мэргэжилтэн цагдаагийн хошууч Н.Бат-Эрдэнэ уригдан ирсэн байна.

Яг одоо жилийн хамгийн сүүлийн сард бид хуучин оноо, үдэж шинэ оноо угтах баяр жаргалтай өдрүүдийг өнгөрөөж байгаа билээ. Ялангуа албан байгууллагууд шинэ жилээ тэмдэглээд оны шилдгүүдээ тодруулаад шагнал урамшууллын хур бууж  байгаа энэ цаг үед сайны хажуугаар саар асуудлууд байгаагийн нэг нь хүмүүсийн  архидалт юм. Тэгэхээр цагдаагийн багууллагад энэ талын дуудлага мэдээлллүүд хэр их бүртгэгдсэн, мөн хэрхэн зөрчил гэмтэл, гэмт хэргийн мэдээллүүд байгааг та бүхэндээ дуулгая гэж зорьсон билээ.

Ярилцсан сэтгүүлч:

НЭГ. Баярын өдрүүдэд иргэд аюулгүй байдлыг дээд зэргээр сахиж замын хөдөлгөөнд оролцохыг хүсэж байна

ШУУД СОНСОХ: 

Өдрийн мэнд хүргэе.

Танд ч бас өдрийн мэнд хүргэе.

-Шинэ жилийн баярын өдрүүдэд  согтуугаар үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчилын тоо нэмэгддэг үү ?

Нийслэлийн хэмжээнд 2019 оны 12 сарын 10-наас шинэ жил нэгдсэн арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын хэмжээнд  2019 оны 12 дугаар сарын 10-25-н хооронд 2,546 гэмт хэрэг зөрчлийн дуудлага мэдээлэл ирсэн байна. Үүнээс 250 нь гэмт хэргийн шинжтэй, 1593 нь зөрчлийн шинжтэй дуудлага мэдээлэл байна.

Иргэддээ анхааруулж хэлэхэд 247 хүн хэн нэгэнтэй маргах, хэн нэгнийхээ эрх чөлөөнд халдах зэргээр эрүүлжүүлэгдсэн байна. Энэ нь урд оныхтой харьцуулахад нэг дахин өссөн үзүүлэлттэй байна.

Мөн нөгөөтэйгүүр дээр дурвдагчсан гэмт хэрэг, зөрчлийн 75 хувь нь хулгайн гэмт хэрэг, зөрчил байна.

Иймээс шинэ жилийн баяр тэмдэглэн анхаарал нь сарниж байгаа хүмүүсийг далимдуулан амар хялбар аргаар ашиг олох гэсэн хүмүүсийн гэмт хэрэг зөрчил байгаа учир иргэд энэ тал дээр анхааралтай байхыг зөвлөж байна.

Мөн байгууллага албан газрууд шинэ жилийн баярын үеэр архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэж хоорондоо маргалдах, зодолдох дуудлага, мэдээлэл их бүртгэгдэж байгаа учир согтууруулах ундааг зөв зохистой хэрэглэж, хэтрүүлэн хэрэглэсэн хэн нэгнийгээ найдвартай унаа тэргэнд суулган өгч, бие биедээ анхаарал тавих ёстой.

Манай өмнөх дугаарт Тээврийн цагдаагийн газрын нэгэн эрхэм оролцсон. Хамтдаа согтууруулах ундаа хэрэглэсэн хүн анхаарал болгоомжгүйгээр ганцаараа гарч яваад гэмт хэрэг зөрчилд үйлдсэн болон хохирсон тохиолдолд хамтран архидан согтуурсан хүнийг нь шийтгэх хуулийн зохицуулалт байдаг гэж хэлж байсан. Тэгэхээр энэ асуудал бас давтагдах нь байна шүү гэж сонсогчиддоо хэлэх хэрэгтэйн байна шүү.

Ер нь бол өөрийгөө хамгаалах чадваргүй хүний аюулгүйн дүрэм байдаг. Гэхдээ бүгд архидан согтуураад ийм байгаа юм биш, ийм нөхцөл байдал бүрдэж болно гэдгийг л урьдчилан сэрэмжлүүлж байгаа юм.

-Аюултай нөхцөл байдал гэж ярьснаас  бас нэг асуудал бол салют буудуулаад бэртэж гэмтээд байдаг. Энэ асуудлыг цагдаагийн газар хэрхэн хянаж ажиллаж байгаа вэ ?

-Цагдаагийн газраас энэ тал дээр арга хэмжээ зохион байгууллагдаж байгаа. Өмнө жилүүдийг бодоход иргэдийн пиротехник хэрэгсэлтэй харьцах харьцаа болон салютыг нийтээрээ хэрэглэх хэрэгцээ харьцангуй багассан.

Гэхдээ иргэддээ анхааруулж хэлэхэд зориулалтын бус газраас пиротехникийн хэрэгсэл авахгүй байх хэрэгтэй. Учир нь зориулалтын бус газруудынх хэмжээнээсээ хэтэрсэн дэлбэрэх бодистой, тээвэрлэлтэнд алдаа гарсан гэх мэтээс болж дэлбэрэлтийн горим алдагдах, илүү хүчтэй дэлбэрэлт үүсэх аюултай.

Иймд тусгай зөвшөөрөлтэй газраас авч хэрэглэх нь иргэдийн эрүүл мэнд, амь насанд аюул эрсдэл харьцангуй бага байна.

-Байгууллага, хамт олон, найз нөхдийн шинэ жил дуусаад гэр бүлээрээ шинэ жил тэмдэглэдэг. Энэ үед миний бодлоор гэмт хэрэг, зөрчил арай буурдаг уу?. Энэ талаар ?

-Яг баярын өдрүүдээр бол харьцангуй гэмт хэргийн тоо, дуудлага багасдаг. Үүнтэй холбоотой нэг гэмтэл байдаг нь ахуйн хэрэглээний гарз хохирол буюу хүүхэдтэй холбоотой асуудлууд. Хүүхэд хамгааллын хуулиар бол хүүхдийг хүн бүр хамгаалах үүрэгтэй. Тэгэхээр хүүхдэд тавих хараа хяналт зарим үед сулрах хандлага ажиглагддаг.

Хүүхдэд түлэгдэх ч юмуу, цана чаргаар гулгаж байгаад гэмтэл авах, гар хуруугаа хөлдөөх зэрэг асуудлууд гардаг тул иргэд анхаарах нь зүйтэй.

Нөгөө талаараа агаар салхинд гарахдаа согтууруулах ундаа хэрэглэн жолоо бариад осол аваар их гардаг. Иймээс иргэд маань өөрийн болон бусдын аюулгүй байдлыг дээд зэргээр сахиж хөдөлгөөнд оролцох болон анхаарал сэрэмжээ дээшлүүлэх хэрэгтэй байдаг.

-Өмнөх зочны ярианд өдөрт монгол улсад 90 жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаад цагдаад торгуулж, зарим нэгэн нь давтан үйлдэж зөрчлийн шийтгэл авдаг асуудлууд байсан. Сүхбаатар дүүргийн хувьд замын цагдаа дээр энэ талын арга хэмжээнүүд явдагдаж байна вэ ?

Нийслэлийн хэмжээнд архи согтууруулах ундаа хэрэглэсэн жолоочын үйлдлийг таслан зогсоох хяналт шалгалтын ажлыг тогтмол, ялангуяа баярын өдрүүдээр өндөржүүлсэн нөхцөл байдлатайгаар ажиллж байна.

Шинэ жилийн амралтын өдрүүдэд хүүхдийн гэмтэл бэртэл, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох асуудлууд их гардаг. Согтуугаар зам тээврийн осол гаргасанаар хамт яваа гэр бүл, хайртай хүмүүс тань хохирхоос гадна гудамж талбайн тохижилт болон бусад иргэдийн эрүүл мэндэд санаатайгаар хохирол учруулж байгаа гэдгийг анхаарах нь зүйтэй. Мөн нөгөө талаар манай Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хэлтсээс шинэ жил нэгдсэн арга хэмжээний хувьд нилээдгүй ажлуудыг зохион байгуулсан. Үүний нэг нь архитай холбоотой. Архи согтууруулах ундааг их хэмжээгээр түгээж байгаа газруудын эзэдтэй хоёр удаа уулзалт зохион байгуулсан.

Шөнийн цэнгээний газруудыг орой 00 цаг хүргэлгүй хаалгах, мөн иргэдийн аюулгүй байдлын үүднээс гудамж талбайд эргүүл гаргах, урьдчилан сэргийлэх ажлыг нилээдгүй зохион байгуулж ажиллаж байна.

Мөн тэнэмэл иргэдтэй холбоотойгоор орц хонгил, нүхийг шалган 30 гаруй иргэдийг дүүргийн халамж үйлчилгээний хэсэгт хүргэн бүртгэлжүүлж, эрүүл мэндийн газруудтай хамтран үзлэг шинжилгээ хийлгэсэн. Мөн харуул хамгаалалтын байгууллагаас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил дээр хүч татан хамтран ажиллаж байна.

-Та бүхний ажил иргэдийнхээ төлөө хийж байгаа дээрх ажлууд тань үр дүнгээ өгч байгаа гэдэгт итгэж байна. Сүүлийн жилүүдэд иргэд цагдаа нарын хоорондох харилцаа хандлага нилээд дээшилсэн юм шиг ажиглагдаж байгаа?

-Ажил үүрэгтэйгээ холбоотой иргэдэд шаардлага тавихад, ажил үүргээ гүйцэтгээд явж байхад иргэд туслаж дэмждэг, ажил үүрэгт минь тусгай санал тавих асуудал их байдаг болсон нь саашаалтай. Эдгээр үйлдлээс харахад иргэдийн хууль, эрхзүйн мэдлэг дээшилж  цагдаагийн байгууллагад туслалцаа дэмжлэг үзүүлэх, сайн дурын эргүүл гэх мэт үйл ажиллагаанд идэвхитэй оролцох болсон шүү.

Та бидний яриа энэ хүрээд дуусч байна. Иргэддээ хандаж сэрэмжлүүлэг хүргэвэл ?

Аливаа гэмт хэрэг үйлдэгдэсний дараа энэ гэмт хэргийг хэн үйлдсэн гэхээсээ илүү гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг цагдаагийн байгууллагатай хамтарч ажлаасай, гэмт хэргийг таслан зогсоох энэ асуудалд цагдаагийн байгууллагатай хатран ажиллахыг уриалж байна.

Баярлалаа өнөөдөр бидний урилгыг хүлээн авч, иргэдэд хэрэгцээтэй мэдээлэл өгсөнд. Мөн Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нийт хамт олондоо шинэ жилийн мэнд хүргэе.

Баярлалаа. Та бүхэнд ч гэсэн ажлын амжилт хүсье.

Нийт сонсогчиддоо баярлалаа. Хэрвээ иргэн та албан байгууллага, найз нөхөдтэйгээ шинэ жилээ тэмдэх бол архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүйгээр биеэ зүй зохистой авч яваарай, мөн согтуугаар тээврийн хэрэгсэл бүү жолоодон замын хөдөлгөөнд бүү оролоролцоорой, таны нэг ухамсаргүй үйлдэлд өөр хэн нэгэн хохирч байдгийг санааарай.


keyboard_arrow_up