1
Н.Адъяа: Үр тариа зөөж явсан ачааны галт тэрэг осолдсон
Зочин:
Байгууллага:
Албан тушаал:
Ажиллах арга барил:


2018 оны 05 сарын 22

ОХУ-аас Улаанбаатарын чиглэлд үр тариа зөөвөрлөж явсан галт тэргийг “Дархан-1” өртөөний замаар хүлээн авч байх явцад найман вагон замаас гарсан осол өчигдөр /2018.05.17/-ны өдрийн 15.15 цагт гарсан юм. Энэ асуудлаар Улаанбаатар төмөр замын Тээврийн хяналтын албаны дарга Н.Адъяа сэтгүүлчдэд өнөөдөр /2018.05.18/ мэдээлэл өглөө.

Ярилцсан сэтгүүлч:

НЭГ. Үр тариа зөөж явсан ачааны галт тэрэг осолдсон

2018 оны тавдугаар сарын 17-ны 15.15 цагт Дархан өртөөний 15-р замаар 2508 дугаартай галт тэргийг хүлээж авсан. Уг галт тэрэг нь ОХУ-аас Улаанбаатар чиглэлд явж байсан. Тодруулбал, нийт 70 вагонтой 5745 тонн жинтэй, 1081 метр урттай вагон байсан юм. Ингээд хамгийн захын 15-р замаар вагоныг хүлээж авсан. Дархан өртөө бол 15 замтай том өртөөний нэгд тооцогддог юм. Тухайн үед вагон хүлээж авахад галт тэрэгний сүүлийн вагоныг хяналтад оруулдаг. Эдгээр вагонууд нь үр тариа ачиж явсан ачааны вагон байсан. Нийтдээ найман вагон замаас гарсан байгаа. Хажуу тийшээ хазайсан хоёр, замаасаа мултарсан зургаан вагон байсан. Улмаар вагон осолдсон мэдээг 15.16 цагт Дархан өртөөнд дараа нь Галт тэргийн хөдөлгөөний удирдлагын төвд мэдэгдсэн. Одоогоор уг замыг сэргээн засах ажлыг Д.Жигжиднямаа дарга биечлэн удирдаж байгаа. Үүнийг бид нар гологдол гарлаа гэж ярьдаг. Яг одоо сэргээн босголтын ажил графикийн дагуу явагдаж байна. Бидний төлөвлөснөөр өнөөдөртөө багтаан сэргээн босголтын ажил бүрэн дуусна.

Яг одоогийн байдлаар юунаас болсныг нь тодруулахаар ажиллаж байна. Шалтгааныг хэлэхэд хараахан эрт байна. Үүнийг осол гэж ярихаас илүү онцгойд тооцогдох гологдол гэж ярина. Яагаад гэхээр хүний амь нас хүрээлэн буй орчинд хохирол учраагүй. Хоёрдугаарт тээврийг нэг ч минут саатуулаагүй учраас тэр юм." хэмээлээ. 


keyboard_arrow_up